Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Наадмын өнгийг тодорхойлох сорилго барилдаан

Үндэсний баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан олны сонирхлыг их татдаг. Тэд бөхчүүдийн ур чадвараа хэрхэн ахиулж, бү­тэн жилийн турш бэлтгэл сургуулилалтаа хэр базааж, наадмын барилдаанд өнгөлж зо­доглохыг нь шинждэг уламжлалтай. Эл ба­рилдаанд сайн барилдсан хүчтэн зүлэг ногоон дэвжээнд олныг баясгаж, ул­сын цол хүрт­дэг нь цөөнгүй билээ.
2026-06-09

Хүүхдийг эрсдэлээс хамгаалах “Сэрэмж” системийг хөгжүүлж байна

Г.Билгүүн хэмээх залуу хүүхэд багачуудыг орчны эрсдэлээс хамгаалах зорилгоор эхнэртэйгээ хамтран “Сэрэмж” хэмээх бүртгэлийн цахим систем хөгжүүлж байна. Энэхүү системийг бүрэн хөгжүүлж, ашиглалтад оруулснаар хүүхдийн амь, эрүүл мэндэд эрсдэлтэй газруудын мэдээллийг бүртгэх, холбогдох байгууллагуудад дамжуулж, шийдвэрлүүлэх боломж бүрдэх нь.
2026-06-09

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны чуулга уулзалт манай улсад болно

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод болно. Тус холбооны гишүүн Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекистан тэргүүтэй орны 40 орчим мэргэжилтэн уг уулзалтад оролцож, орон сууцын зээлийн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр, тогтолцоог бүрдүүлэх талаар туршлага солилцох нь
2026-06-09

Хятадад коксжих нүүрсний үнэ сүүлийн 1.7 жилийнхээ хамгийн өндөр түвшинд хүрчээ

БНХАУ-ын импортын гол мужууд болон ӨМӨЗО-д коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ өнгөрсөн сарын эцсийн байдлаар 1260-1285 юаньд (185-190 ам.доллар) хүрч өссөн байна. Энэ нь сүүлийн нэг жил долоон сарын хугацаа дахь хамгийн өндөр өсөлт болсон аж. Ийнхүү урд хөршийн зах зээлд эл төрлийн нүүрсний үнэ нэмэгдэх хандлагатай байгаа нь тавдугаар сард Шаньси мужийн уурхайд томоохон дэлбэрэлт болж, хяналт, шалгалтыг эрчимжүүлж, нийлүүлэлт танагдсанаас шалтгаалсан гэнэ.
2026-06-09

Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн албан тушаалтан нь өөрийнх нь талаар мэдээ, нийтлэл бэлтгэсэн Зөв.мн сайтыг "Өөрийнх нь зургийг ашиглалаа" гэх үндэслэлээр гомдол гаргаж, 20 сая төгрөгөөр торгуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-ын дарга зэрэг албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буй.
2026-06-09

Эрчим хүчний салбарт хэрэглэгч төвтэй ухаалаг систем хөгжүүлэх нь

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хо­рооноос өчигдөрСүхбаатарын талбайд “Эрчимхүчний цахим шил­жилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр ухаалаг тоолуурын тооцоолол, ажиллах зарчим, төлбөр тооцооны программыг тоолуурын системтэй хэрхэн холбосон шийдэл, ногоон зээлийн нөхцөл зэргийг танилцуулав. Мөн нарны панель, инвертер, эрчим хүчний хуримтлуур болон шинэ техник, технологи, инновацын талаарх мэдэллийг хүргэсэн байна.
2026-06-09

Элон Маск их наяд ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болох нь

Өмнөд Африкаас гаралтай, АНУ, Канадын иргэн бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч Элон Маск2021 оны нэгдүгээр сард 185 тэрбум ам.доларын хөрөнгөтэй болж, Жэфф Безосыг ардаа орхин, дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байв. Тэгвэл өдгөө түүний хөрөнгө нэг их наяд ам.доллар хүрэхэд тун ойртсоныг дэлхийн хэвлэлүүд шуугьж эхэллээ. Ингэснээр тэрбээр ийм хэмжээний хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болох юм.
2026-06-09

Монголын химийн сэтгүүл олон улсад зэрэглэлээ ахиуллаа

Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, эмхтгэлүүдийг бүртгэдэг “Scopus” мэдээллийн систем 2025 оны үзүү­лэлтүүдээ шинэчилснээр “Mongolian journal of chemistry” олон улс дахь зэрэглэлээ ахиулж, Q3 ангиллын сэтгүүлд багтав. Үүний үр дүнд Монгол дахь химийн шинжлэх ухааны ололт амжилт, голлох судалгааг олон улсад түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, нөлөөллийг нэ­мэг­дүүлэх боломж бүрдэв. 
2026-06-09

10 настай хүүхэд автомашинд мөргүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 
2026-06-09

Улсын хилээр бичиг баримтгүй нэвтэрсэн вьетнам иргэнийг шүүхэд шилжүүлэв

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нэгэн иргэн энэ оны хоёрдугаар сарын 22-нд улсын хил зөрчиж яваад баригд­жээ. Тэрбээр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр, хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар нууцаар, ямар ч баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн гарсан аж. Улмаар Хятадын хилээр нэвтрэн орсон байна.
2026-06-09

Хавдрын гүн рүү дархлааны эсүүдийг нэвтрүүлж, идэвхжүүлэх замаар устгах боломжтой гэв

Дэлхий даяар жил бүрийн зургаадугаар сарын 8-ныг Тархины хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж, энэхүү аюулт өвчний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийг дэмжихэд анхаарал хандуулдаг. Нярай болон бага насны хүүхдээс эхлээд жирэмсэн эмэгтэй, өндөр настан хүртэл тархины хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй.
2026-06-09

НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцав

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2026-06-09

Энэ зуны хамгийн том хөгжмийн наадам “Green Stage Music Festival”-ийн тасалбарыг хэрхэн авах вэ?

Монголын хамгийн олон уран бүтээлч нэгэн тайзнаа цугларах, энэ зуны томоохон шоу тоглолт "Green Stage” фестиваль 6-р сарын 13-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
2026-06-09

Элсэлтийн шалгалтад 49 014 хүүхэд бүртгүүлсний 72 хувь нь математик сонгожээ 

Элсэлтийн шалгалтыг энэ сарын 25-28- нд улсын хэмжээнд зохион байгуулна. Эхний өдөр хүүхдүүд түүх, англи хэлний хичээ­лээр шалгуулах бол 28-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтад хамрагдах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн өдөр нийт 10 хичээлээр шалгалт өгөх бөгөөд заа­сан хугацаанаас нэг цагийн өмнө шалгалтын байранд очиж, анги, танхимд 10 ми­нутын өмнө суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.
2026-06-09

АН: Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ. Эх орноо хамгаалахаар явсан цэрэг хөвгүүд амиа алдсаар байгаагийн ха­риуцлагыг тус намын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайд Д.Бат­лу­таас нэхэж, түүнийг огцруулахыг Ерөнхий сайдаас шаар­даад хоёр долоо хонож буй. Гэвч Ерөнхий сайд ямар нэг хариу өгөөгүй нь “Хариуцлага тооцох шаардлага­гүй” гэсэн үг хэмээн тэд ойлгож буй гэв. Тиймээс тэд Н.Учралыг өөрийг нь огцруулах асуудал хөндөхөөр гарын үсэг цуг­луулж эхэлсэн байна.
2026-06-09

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өсжээ. 
2026-06-09

Илэнх, Эрин голд загас нутагшуулах төсөл эхлүүлэв 

Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, зориудаар үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилгоор 2019 оноос “Чулуут тул-2030” төсөл хэрэгжүүлж, Сэлэнгэ мөрний эх Чулуут голд гурван сая гаруй жарамгай нутагшуулсан “Байгалийн загас үржүүлэг” төрийн бус байгууллагынхан “Илэнх” хэмээх ээлжит төслөө танилцууллаа.
2026-06-09

Ээлжийн амралтын цалинг өгөхгүй бол хөдөлмөрийн байцаагчид хандаарай

ГБХНХЯ-ны дэргэдэх Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их тулгамддаг хууль, эрх зүйн асуудалд хариулт өгөх “Түгээмэл 10 асуулт, хариулт” мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэудаадээлжийн амралттай холбоотой маргааныг хэрхэн шийдүүлэх талаар онцолжээ. Тодруулбал, ээлжийн амралт авах үеэр байгууллага нь түүнд тохирсон мөнгийг тусад нь бодож өгөхгүй байх зөрчил цөөнгүй бүртгэгддэг аж. 
2026-06-09