Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник, хэрэгсэл нийлүүллээ
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж буйг нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Үүний хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцан хийж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэв.
2025-09-08
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, Моринсувд, Нутгийн буян, Монкон болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарлаа. Эдгээр таван компани 5000 орчим айлын орон сууц барина.
2025-09-03
Метроны инженерүүдийг бэлтгэх 2+2 хөтөлбөр хэрэгжиж эхлэв
Улаанбаатар хотод метро байгуулах тухай асуудал гараанаас хөдөлсөн энэ цаг үед ШУТИС-ийн харьяа Механик инженер, тээврийн сургуулийн хамт олон энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэх 2+2 хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.
2025-09-02
Энэ сарын 27-ний өдрөөс эхлэн авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхээр боллоо
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, улмаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхд иргэдээс санал асуулга авч, оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжжээ. Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Харин 9 дүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.
2025-08-25
Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлын явц 50 хувьтай байна
Хархорины гүүрнээс 32 дугаар байр хүртэлх хэсэгт явган хүний замын ажилд ашиглаж буй чулууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт байрлалтай “Үүдэнчулуу” ХХК-иас авч, суурилуулж байгаа аж. Нийт 3500 ам.метр чулуу авсан. Өнөөдрийн байдлаар 3490 ам.метр чулуугаар явган хүний замыг хийж дуусгажээ. Уг чулуун замыг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг ч хийж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.
2025-08-20
Нийслэлийн төсвийн зарцуулалтыг шалгуулахаар өргөдөл гаргажээ
Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт олон нийтэд ил тод бус, үрэлгэн гэсэн шүүмжлэл байнга гардаг. Сүүлийн үед Улаанбаатар хотод өрнөж буй авто болон явган хүний замын засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор ийм шүүмжлэл эрчээ аваад байгаа. Тэгвэл нэр бүхий иргэн нийслэлийн төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийлгүүлэхээр “D-Parliament” цахим системд нийтийн өргөдөл гаргажээ.
2025-08-13
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан байгуулна
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн.
2025-08-08
14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.
2025-08-01