Мессигийн 859 дэх гоол, Кэйний эхний, “Байерн”-ы 34 дэх цом
Европын хөл бөмбөгийн томоохон лигүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд сонин хачин ихтэй байлаа. “Байерн” баг Германы аваргаар 34 дэх удаагаа тодорсон бол “Челси” энэ жилийн аварга “Ливерпуль”-ийг 3:1-ээр хожиж “Аваргуудын лиг”-т шалгарах боломжоо үлэмж ахиуллаа. Харин Испанид “Барселона”, “Реал” ээлжит ялалтаа байгуулснаар хоорондын зөрүү нь дөрвөн оноо хэвээр үлдэв. Италийн топ багууд болох “Наполи”, “Интер” ялснаар тус хоёр багийг гурван оноо зааглаж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн ертөнцийг чимсэн чухал тоонуудыг сануулъя.
2025-05-07
Баянхонгор аймгийнхан түрүүг авав
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 аймаг, Улаанбаатар хотын таван дүүргийн нийт 350 хүүхэд, залуус зургаан насны ангилалд өрсөлдөв.
2025-05-01
“Алдар”-ын харваачдыг хожих баг байсангүй
Манай улсад байт харвааны компаундын төрөл үүсэж, хөгжсөний 15 жилийн ойд зориулан цувралын анхдугаар тэмцээн зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн спорт зааланд боллоо.
2025-04-25
“Нүүдэл-999” эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна.
2025-04-24