Ашигт малтмал, газрын тосны газрынхан БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацитай Техникийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёл, боловсролын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж ирсний нэг нь эрдэс баялгийн салбар билээ. Талууд дээрх санамж бичгийг байгуулснаар шатдаг хийн үйл ажиллагааны аюулгүй байдал, эрх зүйн орчин, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болов. Ингэснээр хоёр улс цаашид “Шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдүүлэх, хяналтын нэгдсэн тогтолцоог чадавхжуулах нь” техникийн туслалцааны төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж буйг албаныхан онцоллоо.
О.Оргилох