Хоёр цаасан хайрцганд хийсэн хүнсний зүйл, хувцастай хамт ачааны хөлөг онгоцоор нууцаар тээж хагас автомат винтов, гар буунууд Гаити улсад авчирчээ. Энэзэвсгийг нэгэн шинжээчийн хэлснээр дамын наймаачдыг зэвсгээр хөөцөлдөх ажлыг хөхиүлж, “супер маркет” болж байдаг АНУ-аас Карибын тэнгисийн арлын энэулсад авчирдаг байна. Энэхоёр хайрцгийн явж ирсэн замыг мөрдөн шалгаснаар зэвсэг АНУ-аас хэрхэн Гаитид ирдгийг тогтоосон аж. Хууль сул, хяналт шалгалт байхгүй, авлига их байгаа нь НҮБ-ын хоригийг давж гарах боломжийг зэвсгийн наймаачдад олгодог бололтой.
2024 оны дөрөвдүгээр сард Гаитигийнцагдаагийн ажилтнууд уг хоёр хайрцгийг нээхэд 12 винтов, 14 гар буу, 999 сум дотор нь байжээ. Тэдгээр нь Америкийн зэвсгийн хоёр үйлдвэрийн бүтээгдэхүүн болох нь харваас илт. Зэвсэг АНУ-ын Флорида мужаас “Rainer В” хөлөг онгоцонд ачигдан 1200 километр зам туулж Гаитигийн умард нутагт ирсэн байв.
АНУ-д аж төрдөг гаити хүмүүс хүнсний нэн хэрэгцээт зүйлс болон бусад барааг эх орон руугаа байнга явуулдаг аж. 2024 оны хоёрдугаар сарын эцсээр чингэлэг түрээслүүлсэн тухайгаа Анестин Предестин гэдэг хүн “Miami Herald” сонины сурвалжлагчид ярьжээ. Тэрбээрөөрийгөө“Диамортино” гэж нэрлэсэн нэг хүн дотор нь хувцас байгаа юм гэж хэлээд хоёр хайрцаг дайж явуулсангэнэ. Хайрцагт хувцас биш, зэвсэг байсныг Предестин хожим мэдээд ихэд гайхаж. Зэвсгийг хаанаас худалдаж авсныг бүү мэд. Зэвсгийг Гаитид л лав үйлдвэрлэдэггүй, урьд нь яг ийм явдал тохиолдоход зэвсгийг Флорида мужаас худалдаж авсан байв. “Зэвсгийн муж” гэгддэг Флорида нь 2024 он хүртэл зөвшөөрөлгүй, хувиараа наймаа эрхэлдэг хүмүүс галт зэвсэг арилждаг, тухайлбал, интернэтээр зэвсгийн үзэсгэлэнгийнүйл ажиллагаа явуулдаг Америкийн 30 мужийн нэг аж. Жо Байден Ерөнхийлөгч болоод зэвсэг наймаалах журмыг үндэсний түвшинд нэлээн чангалсан байна. НҮБ-ын шинжээчдийн бүлгийн нотолсноор АНУ-д амьдардаг ах, дүү хоёр гаити хүнд зэвсэг олж өгдөг хүмүүс байдаг гэнэ. Тэдний үгээр бол энэнь машид дэлгэрсэн арга бөгөөд зэвсгийг цөөн тоогоор байнга ийн зөөдөг юмбайна. Энэарга мэхээ“шоргоолжны худалдаа” гэж нэрлэнэ.
Гаитигийн цагдаагийн байгууллагад буйбаримтаар чингэлгийг Флоридад байдаг хөлөг онгоцны “Alliance International shipping” компани зөөдөг. Энэкомпани өөрийн мэдлийн хөлөг онгоцнуудаа Гаити руу явуулахдаа зай талбайг нь Предестин мэтийн захиалагчдад худалддаг юм байна. Тус компанийн ерөнхийлөгч Грегори Мораил “Захиалагчдад хоосон чингэлэг л өгдөг, түүгээр тээвэрлэдэг ачаа бидэнд ямар ч хамаагүй” гэж хэлжээ. Тэрбээр бас “Харамсалтай нь, хууль бус энэмэт үйлдлийг зогсоох найдвартай хэрэгсэл бидэнд даанч байхгүй. Тус компани эрх баригчидтай гар нийлдэг. Гаити улсаас ч олон хүн түүнтэй хамтарч ажилладаг. Гаитид эдгээр зэвсгийг хэрэглэж үйлдсэн хүчирхийлэлд бидний гэр, орныхноос олон хүн өртөж хохирдог” гэж ярьсан байх юм.
АНУ-аас ийнхүүзэвсэг ачаад гарсан байхад түүнийг мэдэх, шалгах боломж байдаг, эсэхийг хил, гаалийн албанаас нь лавлахад хариу өгөөгүй гэнэ. Өмнөд Флоридагаас долоо хоног бүр Гаити руу явуулж байгаа 200 чингэлгийн ихэнхийг төдийлөн гүйцэд сайн шалгадаггүйг НҮБ-ын шинжээчдийн бүлэг өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлж байжээ. Явуулж буй ачааг хянаж шалгах нь тогтмол биш, ачааны хэмжээч яг таг байдаггүй гэж АНУ-ын согтууруулах ундаа, тамхи, галт зэвсэг, тэсрэх дэлбэрэх бодист хяналт тавих товчооны ажилтан байсан Билл Куллман ярьсан аж. НҮБ-ын шинжээчдийн нотолсноор Гаитигийн гаалийн байгууллагын өндөр албан тушаалтай ажилтан зэвсэг бүхий нэг хайрцгийг өөрийн машинд тавиад авчявснаасаа хойш хэд хоноод баривчлагдаж, улмаар ажлаасаа халагджээ. Вильман Жан гэгч этгээд гаалийн баримтад тэмдэглэгдсэнээр Америкаас ирсэн ачаа хүлээж авчхаад сураггүй болж, одоо түүнийг эрж хайж байдаг гэнэ. Энэхүн гаалийн брокер ажилтай, нутгийн умард хэсэгт дамын наймаа хийгчидтэй холбоо сүлбээтэй хэмээн сэжиглэгдэж байгаа аж. Гаитигийн гаалийн ажиллагаа хүн хүчний дутагдал, өндөр албаныхны авлига, түүнчлэн дамын наймаачид, дээрэмчдийн заналхийлэл, дайрч довтлох үйлдлээс шалтгаалан ихээхэн хохирол хүлээж байдаг гэж НҮБ-ын өнгөрсөн оны илтгэлд өгүүлжээ.
Зэвсгийг боож савлан тээврийн чингэлэгт ачиж байх үед Гаитигийн нийслэл Порт-о-Пренс хотод дээрэмчид ёстой манаргаж байв. Тэд төв шоронгоос олон мянган хоригдлыг суллаж, усан онгоцны болон нисэх буудлуудыг бүсэлжээ. Гадаад оронд айлчилж явсан Ерөнхий сайд Ариэль Анри нь 2024 оны гуравдугаар сард улс орондоо буцаж ирж чадалгүй, огцрох шаардлага тавьсныг нь ёсоор болгосонюм.
НҮБ-ын баримтаар 2024 онд гэмт хэрэгтнүүдийнгарт тус улсад 5601 хүн амиа алдсан байна. Нийт хүн амынх нь бараг арван хувь буюу нэг сая гаруй хүн орон гэрээорхин дайжиж, тэн хагаст нь өлсөх аюул нүүрлээд буйаж. Авлига, дээрэм тонуул газар авчээ. Порт-о-Пренс хотод хар ажил хийдэг Уилсон буудалцааны үед амиа аврах гэж яваад хөлдөө шархаджээ. “Бүх хүн гэрээсээгарч зугтсан. Зугтаж явтал хөл минь хөдлөхөө байгаад, харталцус урсаж байсан” гэж тэрбээр ярьсан аж. Уилсон одоо хоргодох байр болгосон сургуулийн байшинд олон зуун хүнтэй хамт амь зууж буй.
Кенийн 800 орчим цагдаа нараас бүрдсэн олон улсын аюулаас хамгаалах хүчин дэмжлэг үзүүлж буй ч Гаитигийн эрх баригчид нөхцөл байдлыг хяналтдаа авч чадахгүй байна хэмээн НҮБ-ын шинжээчид ярив.
Женевт төв байр нь байдаг “Үндэстэн хоорондын зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг санаачилга” гэдэг Засгийн газрын бус байгууллагын Гаити улсыг хариуцсан шинжээч Ромен ле Курийн хэлснээр сүүлийн зургаан сард дээрэмчдийн бүлгүүд газар нутгийн үлэмж хэсгийг, нийслэлийн 85-аас багагүй хувийг хянаж байх болжээ. Ийм бүлгүүдийн гишүүн том калибрын буу барьсан дүрс нийгмийн сүлжээнд байсхийгээд харагдана. Тэдний барьсан бууны нэлээдийг АНУ-д үйлдвэрлэсэн байдаг. Зэвсэг, хэрэгсэл “орж ирсээр”, хүчирхийлэл, тогтворгүй байдлын асар их хөдөлгөгч хүч болж байдаг гэж дээр нэрийг нь дурдсан Ле Кур үзэж байна.
Бидний яриад байгаа маршрутаар АНУ-аас орж ирж буй зэвсгийн хууль бус эргэлтийн боломжит хэмжээг судлахын тулд ВВС гаалийн баримтад дүн шинжилгээхийжээ. Тэгээд Гаити дахь дээрмийн бүлгүүдтэй холбоо сүлбээтэй хэмээгдэж хоригт орсон хүмүүс болон зэвсэг наймаалсан хэрэгт сэжиглэгдэн тусулсынболон АНУ-д баривчлагдсан хүмүүсийн нэрсийг гаргаж дөрвөн жилийн хугацаанд АНУ-аас Гаитид зэвсэг нийлүүлсэн этгээдүүдийн нэртэй тулгаж үзэхэд Гаитигийн парламентын гишүүн байгаад хожим нь дээрэмчдийг зэвсэглэж, зэвсгийн наймаа хийсний улмаас НҮБ болон АНУ-ын хоригт орсон Профан Виктор гэгчийн нэр “бараа” хүлээн авагчдын дотор 24 удаа орсон байв. Түүнийг нэгдүгээр сард Гаитид баривчилжээ. “Юуны урьд АНУ-ын эрх баригчид хангалтгүй ажиллаж байна” гэж Ле Кур үзэхболов. Куллманы үзсэнээр хууль зүйн үүднээс зэвсэг наймаалж буй хүмүүс худалдан авагчдынхаа талаар мэдээлэх үүрэг хүлээдэггүй гэнэ. Энэасуудалд олон улсын тавих анхаарал хүчтэй болж буй ч мэдэгдэхүйц үр дүн алга. Бид оношийг нь, илэрч буй шинж тэмдгийг нь мэддэг ч энэөвчнийг эмчлэх тухайд юу ч хийхгүй байна” гэж Ле Кур ярьжээ.
Р.Жаргалант