Олон улсын музейн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх баасан гарагт олны хүртээл болгох нь.
Энэсарын 22 хүртэл толилуулах эл үзэсгэлэнд эртний төрт улсуудын түүхэн цаг үеийг хамарсан, нүүдэлчдийн амьдрал ахуй, урлаг, соёл, сүсэг бишрэлийг илэрхийлэхүйц дахин давтагдашгүй 100 орчим археологийн олдворыг дэлгэн үзүүлэх юм байна. Тухайлбал, Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарал, соёл, түүх, урлаг, гоо зүй, сүсэг бишрэлийн хосгүй үнэт өв болох буган чулуун хөшөөний хэв хуулбарууд, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уулын неолитын үеийн булшнаас илрүүлсэн хүний нүүрний хэлбэр бүхий чулуун онго зэргийг олны хүртээл болгохоорооонцлогаж. Мөн Төв аймгийн Борнуур сумын нутаг, Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн нэхмэл эдлэл, мөнгөн хөөмөл чимэглэл зэрэг сонирхолтой олон олдворыгдэлгэн үзүүлэх юм байна.
У.Сүрэн