Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, “Улаанбаатар гурил” ХХК-ийн төлөөлөл манай улсын улаан буудайн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр тус банк орон нутгийн тариаланчдаас улаан буудай худалдан авахад зориулж эл компаниуд 10 сая ам.долларын зээлийг гурван жилийн хугацаатай олгох болов. Гурилын импортын татварыг өнгөрсөн онд тэглэсний улмаас манай улсын дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах, тариаланчид будаагаа борлуулж чадахгүйд хүрсэн. Тэгвэл эл гэрээ дотоодод боловсруулсан улаан буудайн гурилын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад, тариаланчид хийгээд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитойгоор дэмжихэд чухал нөлөөтэй гэж хөдөө аж ахуйн салбарынхан үзэж байна.