13 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмыг найруулагч Жян Шяошюанийн “To kill a Mongolian horse“ киногоор нээлээ. Эл кино нь Венецийн болон Бусаны кино наадамд өрсөлдсөн шилдэг бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Мөн наадмын эхний өдөр “Берлинайл-2025” олон улсын кино наадмын тэргүүн дээд “Алтан баавгай” шагналыг хүртсэн, Норвегийн нэрт найруулагч Даг Йохан Хаугерудын “Dreams” бүтээлийг толилуулав. Түүнчлэн наадмын монгол уралдаант хэсэгт Ө.Түмэндарийн “Өргөдөл” киног толилуулсан юм. Харин хүүхэлдэйн киноны төрөлд Мексикийн найруулагч Наталиа Леоны “Como si la tierra se las hubiera tragado” буюу “Газарт зал¬гиулсан мэт” хэмээх киног олны хүртээл болголоо. Эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн чимээгүй харгислалын тухай шүүмжлэлт өнгө аясыг хадгалсан эл кино нь “Санденс 2025” кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн билээ.Энэ удаагийн “Алтан өргөө” наадамд 66 орны 259 бүтээл өрсөлджээ.
Э.Сондор