Дэлхийд 1.4 тэрбум хүн шүтдэг католик шашны 267 дахь тэргүүнийг сонгох үйл явдал түрүүчийн тэргүүн хамбыг жанч халсны дараа энэ сарын 7-ноос эхлэн хамба нарын саналыг гурван удаа хураасны эцэст хэд хоногийн өмнө шийдвэрлэгдэв. Шинэ тэргүүн хамбын ширээнд 69 настай Роберто Фрэнсис Прево сонгогдож, XIV Лев нэрээр эрдэнийн сэнтийд залрах боллоо. Энэ хүн 1955 онд АНУын Чикагод төржээ.
Түүний нэрийг францаар “Прево”, оросоор “Превост” гэж хэлдэг аж. Эцэг нь франц-итали, эх нь испани гаралтай байж. Тэрбээр 900 жилд анх удаа Америкт төрсөн, төрөлх хэл нь англи хамба болов. Тэргүүн хамба Прево 1977 онд математикийн сургалттай хувийн сургууль төгсөж, 1982 онд сахил хүртсэн байна. Түүний амьдрал 1985 оноос Перу улстай нягт холбогджээ. “National сatholic reporter”-т тэмдэглэснээр Ромын шинэ Тэргүүн хамба англи, испани, итали, франц, португал хэлээр ярьдаг, латин, германаар уншдаг аж. Хорвоо мөнх бус болохыг үзүүлсэн Тэргүүн хамба Франциск ширээт улсын тэргүүний суудалд заларсан үеэсээ л Пресвостод анхаарлаа хандуулжээ. 2023 онд түүнийг Ромын католик сүмийн чухал албанд томилсон байна. Тэргүүн хамбаар сонгогдтолоо XIV Лев шашны л зүтгэлтэн байснаас улс төрч, нийгмийн зүтгэлтэн байсангүй. Тэргүүн хамба агсан Францискийн буяны үйлс, нийгмийн шударга ёсонд чиглэсэн өөрчлөн шиэнчлэх бодлогыг дэмжиж иржээ. Чикаго болон Перуд ядуучуудад онцгойлон анхаарч байсан нь XIV Левийн дэвшилтэт үзлийн илэрхийлэл болж байв.
Төрөлх Иллинойс муждаа Роберт Превост БН-д харьяалагдаж байсан нь сонирхол татна. Тэгэхдээ Америкийн аль ч намын улс төрчидтэй аливаа онцгой харилцаатай хийгээд зөрчилтэй байсан тухай ямар нэг мэдээлэл байдаггүй. Одоо түүний аваад буй сахилын “Лев” гэх нэрийг урьд нь Ромын 13 Тэргүүн хамба авч байсны сүүлчийнх нь 1878-1903 онд энэ суудалд заларсан, ариун сэнтийд хамгийн удаан суусан хүний нэг, өөрчлөн шинэчлэгч гэгддэг XIII Энциклик Лев аж.
Сонгогдоод ердөө хэдхэн цаг болоод Ватикан дахь Гэгээн Петрийн сүмийн сэхээвчнээс Роберт Превост сүсэгтэн олонд хандахдаа “Та бүхэнд энхийг хүсье” гэх үгийг эхэлж хэлээд “Бурхан биднийг хайрлана, бид бүгд бурхны ивээлд” гэж хэлсэн байна. Түүнийг Тэргүүн хамбаар сонгогдсоныг дуулмагцаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргээд, биечлэн уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн баяр хүргэжээ. Тэргүүн хамбаар сонгогдсон Превост 19861988 онд Чикагод пастор байгаад Перуд эргэн ирж 10 жил шашны сургуульд багшлав. 1998 онд АНУ-д ирж нэг жил болжээ. 2021 онд зургаан жилийн хугацаанд ширээт лам болж, 2007 онд улиран сонгогдов. Ер нь тэр үеэс хойш Тэргүүн хамба Франциск түүнийг католик шашны хариуцлагатай албаны суудалд томилж байжээ. Эцэст нь энэ сарын 8-ны 18.08 цагт Сикстиний сүмийн яндангаар цагаан утаа савсаж, XIV Лев нэр авсан Ромын шинэ тэргүүн хамба сонгогдсоныг 19.21 цагт олон түмэнд зарлав. Энэ хүн өөрийгөө захирагч, удирдагч биш, шашны дээд санваартан гэх үзэл баримтлалтай байхаа илэрхийллээ. Гол зорилгоо номлох биш, шүтлэгийн баяр баясгалан, сайн сайхныг түгээж байх болно хэмээн онцоллоо. Мөн аливаа сонгуульд аль болох нээлттэй байдлыг эрхэмлэхээ тэмдэглэв. Перу улсын хамба байхдаа сургуулийн хөтөлбөрт хүйсийн ялгавар¬лалын тухай сэдвийг оруулахыг Превост эсэргүүцэж байв. Тэгэхдээ сүмийн амьдралын янз бүрийн түвшинд эмэгтэйчүүд ихээхэн хувь нэмэр оруулахыг хүлээн зөвшөөрдөг байжээ.
Перуд дүрвэж ирсэн венесуэлчүүдэд Превост санаа тавьдаг байсныг түүнийг мэдэх хү¬ мүүс тэмдэглэсэн байдаг. Түүгээр ч барахгүй дүрвэгсдийн талаар Дональд Трампын явуулж буй бодлогыг нэг бус удаа шүүмжилж байв. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнсийг хайр сэтгэлийн талаарх христос шашны сургаалийг гуйвуулсан гэж үзэж, тусгайлан шүүмжилсэн байдаг. Ялангуяа гарал үүсэл, нийгмийн статусаас нь хамааран хүмүүст ялгавартай хандахыг эрс эсэргүүцдэг хүн юм. XIV Левийн байр суурь Тэргүүн хамба агсан Францискийн адил, ядуучууд, цагаачдыг хамгаалж, үндсэрхэг, бусдыг ялгаварлах үзлийг эсэргүүцэхэд чиглэдэг байна. Түүхэн үүднээс Ромын Тэргүүн хамба нь дэлхийн 1.4 тэрбум үнэн алдартны католик шашинтнуудын үзэл санааны удирдагч юм. Библийн уламжлал ёсоор Тэргүүн хамба нь гэгээн Петрийн залгамжлагч, Христосын сүм хийдийн удирдагч, үндэслэгчдийн нэг Ийсүс Христосын үйл хэргийг үргэлжлүүлэгч юм. Хэрэв Ийсүс нь христосын сургаалиар Бурхны хүү юм бол Гэгээн Петр нь түүний үйл хэргийг үргэлжлүүлэгч, 12 шавийн нь нэг аж.
Уламжлал ёсоор Тэргүүн хамба нь Христийн хуанлийн үндсэн бүх баяр ёслолын үеэрх шашны зан үйлийг тэргүүлдэг ёстой. Гэгээн шүтээний тэргүүний гэр, аж ахуйг цөөн хүн хөтөлж байдаг юм байна. Мөн бичиг хэрэг хөтлөгч байдаг аж. Тэргүүн хамба дэлхий дахинд 5000 гаруй байдаг католик сүмийн тэргүүн нартай бүгдтэй нь таван жилийн хугацаанд ядаж нэг удаа нүүр тулан уулзах нь нэн чухал үүргийнх нь нэг гэнэ. Барагцаалбал жилд 1000, долоо хоногт 20 удаа уулзалт хийж байж энэ үүргээ гүйцэтгэх нь. Гэгээн ширээт улсын тэргүүн гэргийтэй байх, эсэх гэж бас асуудал байдаг. Ромын сү¬ мийн анхны тэргүүн Петр гэргийтэй байсан юм гэдэг.
Харин Гэгээн Петрийг залгамжлагчид сүмийн тэргүүн болохдоо гэргийтэй байсан, эсэх нь төдийлөн тодорхой биш. Сонгогдох үедээ XVII Иоанн (1003 он), VI Климент (1265-1268 он) гэргийтэй байсан гэж зарим түүхч үздэг. Өнөөгийн байдлаар ТэрАмерикт төрсөн анхны Тэргүүн хамба гүүн хамбыг сонгоход оролцож буй хамба нарын дотор гэргийтэй хүн байхгүй, авгай авахгүй хэмээн сахил хүртэж, насан туршдаа түүнийгээ мөрддөг байх юм. Гэргийтэй эр хүн хамбын хэргэм хүртдэггүй аж. Тэргүүн хамба агсан Франциск өөрийн бүх цалинг буяны байгууллагад шилжүүлдэг хэмээн нэг бус удаа мэдээлж байжээ. 2021 онд Ватикан “Тэргүүн хамба хэзээ ч цалин авч байгаагүй” хэмээн албан ёсоор мэдээлж байж. Франциск агсан тэргүүн хамбад олгогддог хэд хэдэн давуу эрх ямбаас татгалзсан аж. 2013 онд өмнөх Тэргүүн хамба XVI Бенедикт эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суудлаа орхиход зарим хэвлэлд, тухайлбал, Италийн “La Stanpa” огцорсон хамбад насан туршид нь тэтгэмж олгож байхаар болсон гэж мэдээлжээ.
Олонх Тэргүүн хамба Францискийн адил насан өөд болтлоо Ромын католик сүмийг тэргүүлж ирсэн байна. Үүнийг зөрчсөн тохиолдол тун ховор. Хамгийн сүүлд 1415 онд XII Григорийд ийм явдал тохиолдсон бол өөрийн хүсэлтээр 1294 онд V Целестин хамба гэгээн суудлаасаа татгалзсан нь өнөөдрийг хүртэл сүүлчийн үйлдэл болсон байна. Хэвлэлд тэмдэглэснээр загалмайлсан католик шашинтан сахил хүртсэн эр хүн энэ гэгээн суудалд сонгогдож болно. Бас ёс жудагтай, энхийг эрхэмлэсэн байх шаардлага албан бусаар тавигдах болжээ. Мөн нас нь 80-аас хэтрээгүй байх ёстой. Католик шашны уламжлалаар улаан өнгө зовлон шаналал, хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг.
XVI Бенедикт болон түүний өмнөх үеийн олон Тэргүүн хамба гэгээн сэнтийд заларч байхдаа улаан гутал өмсөх уламжлалыг мөрдөж ирсэн байна. Үүнийг зөрч¬ сөн тохиолдол ч цөөнгүй. Тухайлбал, II Иоан Павел бор өнгийн гутал өмсдөг байж. Хүрэн өнгийн гутал заримдаа өмсдөг гэж Америкийн “Esquire” сэтгүүлд бичсэн байдаг. Католик шашинтнууд Тэргүүн хамбыг Ийсүсийн шавь нарын нэг Гэгээн Петрийг гэж үздэг. Тиймээс Тэргүүн хамба нь тэдэнд сургаалиа хайрлаж, амьдралын төвөгтэй бүхнийг шийдвэрлэхэд нь тусалж байдаг дээд удирдагч нь болдог.
Р.Жаргалант