Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Польшийн нэрт монголч эрдэмтэн, профессор Л.В.Котвичийн архивт хадгалж буй хүн амын статистик баримтуудыг нэгтгэн “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн 1915-1916” хэмээх есөн боть номыг хэвлүүлж, олны хүртээл болголоо. Энэ нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийсэн ХХ зууны хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал ач холбогдолтой баримт аж. Мөн эл баримтууд нь тухайн үеийн сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалснаа¬раа үнэ цэнтэй бөгөөд 1915-1916 онд Хал¬хын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нь судалж, хошуу ноёдын тухай орос, монгол хэлээр дэлгэрэнгүй тайлан болгож бичсэнээрээ онцлогтой юм байна. Монголын хошуу нутгуудад хүн ам, эдийн засгийн нарийвчилсан бүртгэл судалгааг бүрэн боловсруулахаар одоогийн Санкт-Петербург хот руу илгээсний ихээхэн хэсэг нь Польшийн Краков хотын Ур чадварын болон ШУА-ийн архивт хадгалагддаг юм байна. Ха¬рин үлдсэн хэсэг нь ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архивт буй аж.
У.Сүрэн