“National geographic” суваг “Genghis Khan: The secret history of the Mongols” хэмээх зургаан ангит баримтат цувралыг энэ сарын 1-нд олны хүртээл болголоо. Эл цуврал нь “Монголын нууц товчоо”-нд тулгуурлан Чингис хааны амьдрал, Монголын эзэнт гүрний сэргэн мандалтыг орчин үеийн кино, графикийн шийдлээр дэлгэцнээ амилуулснаараа онцлогтой юм байна. “Genghis Khan: The secret history of the Mongols” цувралын нэг анги ойролцоогоор 43 минут үргэлжилдэг бөгөөд Чингис хааны бага нас, овог аймгуудыг нэгтгэх үйл явц, домогт тулалдаан, эзэнт гүрний өрнөл, залгамжлагчдын тэмцэл зэрэг түүхэн үйл явдлуудыг дэлгэрэнгүй өгүүлдэг гэнэ. Цувралыг “National geographic” сувгаар болон “Disney+”, “Hulu” зэрэг платформоор үзэх боломжтой аж.
Э.Сондор