Австрали улсын “Covenant college”-ийн тавдугаар ангийн сурагч Исаак Тесдорпф химийн үелэх хүснэгтийг цээжээр уншиж, Геннисийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр химийн 118 элементийн нэрийг атомын дарааллаар нь ердөө 40.37 секундэд нэрлэсэн нь өмнөх 41.92 секундийн рекордыг эвдлээ. Исаак хоёрдугаар ангид байхдаа эмээгээсээ химийн үелэх систем бүхий ном бэлгэнд авснаар шинжлэх ухааны ертөнцөд хөл тавьсан аж.
Тэр цагаас эхлэн элементүүдийг өөрөө хуулан бичиж, хүснэгтээ зурж, өөрийнхөө хоолойг бичиж түүнийгээ сонсох байдлаар цээжилсэн нь түүнийг энэ амжилтад хүргэжээ.
Тэрбээр зөвхөн химийн үелэх системийг цээжлэх бус, нэр томьёо, элементийн утга, хэн нээсэн талаарх суурь мэдлэгийг давхар эзэмшсэнээрээ өөрийн амжилтыг зүгээр ч нэг олж аваагүйгээ баталсан аж. Түүний аав Эндрю болон ээж Аннализе нь хүүгээ “хязгааргүй сониуч зантай, өөртөө зорилго тавьдаг хичээнгүй хүүхэд” гэжээ.
С.ЭНХЖАРГАЛ