“Ногоон”-ы ханш 3616 төгрөгт хүрчээ
Ам.долларын ханш энэ он гарснаас хойш тасралтгүй өс¬¬сөөр дөрөвдүгээр сард 3500, долоодугаар сарын сүүлчээр 3600-гаас давсан бол өдгөө 3615 төгрөгт хүрээд байна.
2025-09-03
Топ-20-д багтдаг компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш унажээ
Топ-20 индексийн сагсанд багтдаг хувьцаат компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш өнгөрсөн сард бууралттай гарчээ. Нийт 20 компанийн долоогийнх нь ханш л өссөн бол үлдсэнийх нь буурсан аж. Тодруулбал, “Инновэйшн инвестмент”, “ЛэндМН”, “Тавантолгой”, “ХААН банк”, “Хас банк”, “Төрийн банк”, “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьцааны ханш 0.9-11.6 хувиар өсжээ. Харин тус индексийн сагсанд багтдаг компаниудын 70 орчим хувийнх нь үнэт цаасны ханш 0.6-6.08 хувиар унасан байна.
2025-09-02
Хятадын “шүдний өвчин” буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээл
1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын луугар эдийн засгийн дөрөвний нэг, ДНБ-ийх нь 29 хувийг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дангаар бүрдүүлдэг. Хотжилтын нөлөө болон төрийн дэмжлэгтэй зээлээс үүдэн иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгийг хамгийн найдвартай гэж үзэх соёл тус улсад газар авсан юм.
2025-09-02
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
2025-09-02
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо.
2025-08-27
Алтны үнэ унц нь 3600 ам.долларт хүрч болзошгүй
Энэ он гарснаар алтны ханш 25 орчим хувиар өсөөд байна. Тодруулбал, дэлхийн зах зээлд алтны үнэ энэ сарын сүүлчээр АНУ, Европ, Азийн арилжааны томоохон компаниудад спот ханш 3370-3387, нэг грамм нь ойролцоогоор 108 ам.долларт хүрээд буй гэнэ.
2025-08-25
Жижиг, дунд бизнесийг дэмжих “SME Day-2025”арга хэмжээг ХААН Банк ивээн тэтгэлээ
ХААН Банк ЖАЙКА-гийн төслийн нэгжээс зохион байгуулсан “SME Day 2025” өдөрлөгт ивээн тэтгэгчээр оролцлоо. Арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болж, төсөл хэрэгжүүлэгчид, бодлого боловсруулагчид, санхүүжүүлэгчид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл чуулсан юм. Тус өдөрлөгийг ЖАЙКА хоёрдугаар шатны төслийн хэрэгжилтийг оролцогч талуудад тайлагнахын зэрэгцээ, цаашид гуравдугаар шатны төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
2025-08-22
АРД ДААТГАЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 14/25 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна. Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 14.00 цагт Цахимаар (АрдАпп) хуралд оролцож АрдАпп (ArdApp) ашиглан хуралд саналаа өгөх боломжтой.
2025-08-19
Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой
Өглөө босоод шүдээ угаадаг шиг хувийн мэдээллээ хамгаалах нь ч өдөр тутмын, тогтмол хийдэг дадал болох ёстой юм. Хэрвээ бид шүдээ угаахгүй удвал цоорох, өвдөх эрсдэлтэй бол хувийн мэдээллээ хамгаалахгүй бол санхүүгээрээ хохирох, нэр хүндээ алдах, бүр гэмт хэрэгт ч холбогдож болзошгүй.
2025-08-19
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ
Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ. ХААН Банк 30 жилийн ойн хүрээндээ 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн найман дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчныг бүрдүүлсэн билээ. Тус санаачилгын үргэлжлэл болгож ХААН Банк жил бүрийн намар орон даяар сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн юм.
2025-08-18
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ
Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд буюу 6.1 хувиар буурсан байна.
2025-08-18
Ирэх оны улсын төсвийг Засгийн газарт хүргүүллээ
Сангийн яамнаас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг энэ сарын 15-нд Засгийн газарт хүргүүлэв. Үүнээс өмнө 15 хоногийн турш цахимаар болон танхимаар иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудаас улсын төсвийн талаарх саналыг авсан билээ. Улмаар ирэх жилийн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 31.6, зарлагыг 33, суурь тэнцлийг хоёр их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөсөн байна.
2025-08-18
Худалдааны салбарын борлуулалтын орлого 0.6 хувь буурч, 30.9 их наяд болов
Худалдааны салбарын төлөв, энэ оны эхний хагас жилийн борлуулалтын тоон үзүүлэлтийг ҮСХ-ноос танилцууллаа. Манай улсын худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 30.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 196.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тус орлогын 77 хувийг хүнс, ундаа, жимс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс бусад төрлийн барааны борлуулалт бүр¬дүүл¬жээ. Гэсэн ч энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа жилийн өмнөхөөс 711.7 тэрбумаар багассан аж.
2025-08-15