
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорьж "Спутник-V" вакцины дээжийг өөрийн биеэр авчирна гэх мэдээлэл цахим орчинд тархлаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батхандаас тодруулахад "Дээрх мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлсэн албан бус мэдээлэл байна. Учир нь гадаад харилцааны яамнаас төрийн гурван өндөрлөгийн айлчлалтай холбоотой төлөвлөгөө гэж гаргадаг. Үүнд Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах төлөвлөгөө байгаа хэдий ч цар тахал өвчин гарсантай холбоотойгоор засгийн газрын хуралдаанаар орж эцэслэн батлагдаагүй" гэдгийг хэллээ.