
Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэхтэй холбоотой дагаж мөрдөх журмуудыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Тэрбээр, "Коронавирусийн халдварын түвшинг дөрвөн зэрэглэл болгож хуваасан. Үүний дагуу Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. ААН-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан" гэлээ.
Маргаашаас эхлээд дараах ААН-үүд ямар журам мөрдөх талаар гарын авлага гаргажээ. Тодруулбал,












