
Гуравдугаар сарын нэгэн хүртэл орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна гэж засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. Хүндэтгэх шалтгаантай хүмүүс PCR шинжилгээ өгсөн тохиолдолд орон нутаг руу зорчино.
Мөн нийслэлийн нийт өрхийг хамарсан "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бүрэн зураглал энэ сарын 23-24-нд гарах ба нууц үеийн хугацааг долоо хоногоор тооцоход хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хорих шаардлагатай гэдгийг онцлов