
Өнөөдөр бүх аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад үйл ажиллагаагаа эхлүүлж буй. Гэтэл хувцасны хямдралтай бараа авахаар "Efes супер маркет"-ын гадаа иргэдийн бөөгнөрөл үүслээ. Тодруулбал, тус төвийн хоёр давхарт хувцас зардаг байгууллага сайн үйлсийн аянд зориулж бүх бараа 1999 болж хямдарсан талаар цахим орчинд мэдээлэл тараажээ. Иймд уг худалдаан дээр иргэдийн бөөгнөрөл үүсэж, цагдаагийн алба хаагчид очиж тараалаа.




