
Засгийн газар танхимын хичээлийг эхлүүлэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, танхимын хичээлийг орон нутагт гуравдугаар сарын 1, нийслэлд гуравдугаар сарын 10-наас эхлүүлэх хувилбар яригдаж байгаа аж. Харин их, дээд сургууль, коллеж зэрэг боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх саналыг хэлэлцэж буй гэнэ. Эцсийн шийдвэр гарахаар бид эргэн мэдээлэх болно.