
ГХЯ-наас иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үер Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ “Гадаад харилцааны сайдаар томилогдоод 28 хонож байна. Хорио цээрийн үед ГХЯ идэвхтэй ажиллалаа. Шинэ Засгийн газар залгамж чанараа хадгална гэж Ерөнхий сайд хэлсэн. Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй цар тахлыг даван туулахад шинэ Засгийн газар дөрвөн том зорилтыг тавьсан. ГХЯ дээрх зорилтуудын хүрээнд эхний 100 хоногт хийх ажлуудаа төлөвлөөд явж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын мэдээлэл ил тод, шуурхай байх үүрэг өгсөн.
ГХЯ вэб сайтаа шинэчилсэн. Нэгдүгээрт мэдээллийг шуурхай, консулын үйлчилгээг шуурхай хүргэхэд цахим хуудсаа шинэчлэхдээ анхаарсан. Өнөөдрөөс эхлээд 7 хоног тутамд тойм мэдээлэл хүргэнэ. Мөн асуулт хариултын булан нээсэн. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг яаралтай татан авахын хүрээнд, тусгаарлалтын хоногийг багасгах, тизний үнийг бууруулах зэрэг асуудлын хүрээнд ажиллаж байна. Гадаадаас ирж буй иргэдийн хүсэлтээр тусгаарлах байрыг өөрсдийнх нь сонголтоор олгоно. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9,411 иргэн байна. Гадаадаас ирэх иргэдийг тавдугаар сарын 1-нээс татан авах ажлыг эхлүүлнэ. Иргэдийг агаарын замаар татан авахаас гадна хөрш орнуудаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг ГХЯ-наас УОК-т танилцуулсан. ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргаад байсан 43 иргэнийг Алтанбулаг боомтоор татан авсан. Ийнхүү өнөөдрийн байдлаар 29,385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22,675 иргэн, авто замын боомтоор 6,710 иргэн эх орондоо ирсэн” гэв.
МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд хэлэхдээ "Иргэдийн татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тийзний асуудал дээр иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул манай компанид Улсын онцгой комиссоос бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл өөрчлөлт оруулахаар болсон.
Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон болж байна. Токио чиглэлд 59150 иений тариф 51050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болж байгаа. Мөн Нурсалтаны тариф 364314 ам.доллар болж байна" гэлээ.