
Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг мэдээлэл худал. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно” гэжээ.