
Манай улсад вакцинжуулалт эхлээд долоо хоног болж байна. Эхний ээлжид зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулна хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Гэтэл УИХ-ын гишүүдийг гуравдугаар сарын 9-нөөс 14-нийг хүртэл вакцинжуулалтад хамруулахаар болсон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "УИХ-ын гишүүдийг ирэх долоо хоногт вакцинжуулалтад хамруулна гэсэн мэдээллийг үгүйсгэв. Уг мэдээлэл нь ташаа, зорилтот бүлгийн дараалалд өөрчлөлт ороогүй" гэсэн тайлбар мэдээллийг өглөө.
