
Юнителийн сүлжээ доголдоод хоёр цаг орчим болж байна. Учир нь сүлжээний гэмтэл гарчээ. Компанийн инженер, техникийн ажилтнууд гэмтлийг засахаар шуурхай ажиллаж байгаа талаар тус компани мэдээллээ.
Харин олон хэрэглэгч нар сүлжээ болохгүй байгаад бухимдлаа илэрхийлж байна. Жишээлбэл, "2G 4G сүлжээ битгий хэл орох гарах ярианы сүлжээ ч алга байна. Хэрэглэсэн бол төлбөрөө өгөх нь бидний үүрэг. Бид төлсөн төлбөртөө таарсан үйлчилгээг авах эрхтэй. Сүүлийн үед байнга л сүлжээ тасарлаа, саатлаа, доголдлоо л гэдэг болж. Төлбөрөө авахдаа шууд л хааж боогоод авдаг шигээ өөрсдөө үйлчилгээгээ сайн болгох хэрэгтэй. Тасарсан үеийн хохирлоо барагдуулж өг өө. Дата бол бүр үнэн муу удаан болсон. Univision нь байнга гацдаг. Хэрэглэгчиддээ хэрэгтэй урамшуулал зохиож чаддаггүй. Санал гомдол зөндөө л өгөх юм. Шийддэг хүн байхгүй" гэх мэт санал гомдлыг иргэд хэлж байна.