
Өнөөдөр нийслэлийн 46 байршилд 1,200 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 94 баг вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлсэн. Тэгвэл Бөмбөгөр худалдааны төвийн ажилчид өнөөдөр вакцинжуултад хамрагдаж байна.
Мөн өнөөдрийн 11 цагийн байдлаар нийт 30,446 хүнийг вакцинд хамруулсан аж. Вакцинд хамрагдсан хүмүүсийг ангилан авч үзвэл:
- 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд,
- 16.6 хувь нь хариу арга хэмжээний ажилд оролцож буй онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагчид эзэлж байна.
- 11.3 хувь нь үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилчид,
- Үлдсэн нь дайчлагдан ажиллах хүмүүс болон худалдаа, үйлчилгээний газруудын ажилчдыг вакцинжуулаад байна.
Вакцинд хамрагдаад буй хүмүүсийн 48.8 хувьд нь вакцины дараах хариу урвал илэрч байна гэдгийг албаныхан мэдээллээ. Ингээд уншигчдадаа бөмбөгөр худалдааны төвийн ажилчид вакцинжуултад хэрхэн хамрагдаж байгааг дараах зургаас харах боломжтой.




