
Намрын нэгдсэн чуулганд оролцон гишүүдийн хэн нь хамгийн олон удаа үг хэлсэн талаарх сонирхолтой судалгаа гарчээ. Уг судалгаагаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хамгийн олон удаа буюу 111 минут үг хэлжээ. Ингээд та бүхэндээ намрын нэгдсэн чуулганд хэн хэн хамгийн олон удаа үг хэлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг-102 минут
- УИХ-ын гишүүн Т.Доржханд-94 минут
- УИХ-ын гишүүн С.Амарсайхан-84-минут үг хэлсэн байна.
Харин Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан. Иймд дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт буюу гуравдугаар сарын 15-нд ийнхүү эхэлж байна.
Ээлжит чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдээс гадна манай улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд зочноор оролцдог уламжлалтай. Харин энэ удаад цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зочдыг цахимаар оролцуулсан.