
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан ирэх онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр ямар ажил хийх талаараа иргэдээс санал авч буй. Улаанбаатар хотод оршин суудаг, насанд хүрсэн иргэн бүр тус санал асуулгад оролцох эрхтэй. Эл санал асуулгад SMART UB аппликейшн ашиглан, цахимаар оролцох боломжтой гэнэ. Хэрэв ухаалаг утас, интернэтгүй бол харьяа дүүрэг, хорооныхоо хэлтэст очин, бүртгэлийн хуудас бөглөх боломжтой аж. Таны саналыг хорооны ажилтнууд аппликейшнд бүртгэж өгөх юм байна.