
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын төсөл хөтөлбөр хариуцсан нэгжийн дарга Мүүкиа Тирүчелвамыг хүлээн авч уулзан, тус банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд тавигдах 204.11 километр авто замын ажлын хэрэгжилтийн талаар танилцуулж, зам барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэн, долдугаар сарын 1 гэхэд хучилтын нь дуусгахаар төлөвлөж буй гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 57 км авто замын их засварын ажлыг яаралтай эхлүүлэхээр болсон гэв.