
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Барилга байгууламжийн угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, Коронавируст халдвар цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргажээ. Эл баримтад барилгын ажилчдын халдвар хамгааллын дэглэм болон, үйл ажиллагааны талаар тусгасан байна. Тухайлбал, нэг өдөр ажиллах ажилчдын тоог хязгаарлаж, ээлжээр ажиллах боломжоор хангахыг барилгын компанийн удирдлагуудад даалгажээ. Дээрх албан даалгаварт дурдсан зарим онцлох заалтыг хүргэе.
- Ажилчдыг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хуваалцан хэрэглэхийг хориглох. Шаардлагатай тохиолдолд багажийг ариутгаж, халдваргүйжүүлсний дараа хэрэглэх.
- Үдийн хоол, цайг олноор цуглаж идэхгүй, нийтийн гал тогоонд хооллохгүй байх.
- Барилга угсралтын үйл ажиллагааг явуулахдаа захиалагчийн хяналт, зураг төсөл зохиогчийн хяналт, хөндлөнгийн хяналт, гүйцэтгэл баталгаажуулах үйл ажиллагаануудыг цахим хэлбэрээр шилжүүлж ажиллах.