
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд дэлгэгдэн, олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтан холбогдсон хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан билээ. Одоогоор дээрх ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн 270 (давхардсан тоогоор) орчим гэмт хэргийн талаарх мэдээлэл бүртгэгдсэн гэнэ. Үүнээс мөрдөн шалгагдаж байгаа 20, хуулийн байгууллагын ажилтан холбогдсон 86 хэргийг хянаж байгаа аж. Эл хэргүүдтэй холбогдуулан 11 гомдол, хүсэлт ирүүлснийг хүлээн авч, 10 иргэнтэй биечлэн уулзсан хэмээн УЕПГ-аас мэдээллээ.