
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 283 ахлах байцаагц энэ сарын 11-ны 17.00 цагаас 23-ны 01.00 цагийн хугацаанд есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийжээ. Шалгалтад 175 ресторан, 21 кафе, 22 кофе шоп, 84 цайны газар, 32 баар, 83 супер маркет, 102 мини маркет, 445 хүнсний дэлгүүр, 24 хүнсний мухлаг, 17 дэлгүүр, 84 түргэн үйлчилгээний цэг, 21 чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун бассейн, нэг спорт заал, таван түргэн хоолны цэг, 369 бусад үйлчилгээний, нийт 1485аж ахуйн нэгж хамрагджээ.
Эдгээрээс 292 зөрчил илэрч, 152 буюу 52.05 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Рич эпсалон майнинг” компанийн “В март” хүнсний дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны “Номин тав трейд” компанийн “Номин супер маркет”-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан гэнэ.