
Зургийг: Гадаад харилцааны яам цахим хуудаснаас авав.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19.00 цагт газардана.
Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирэх аж. Эдгээр иргэд дунд жирэмсэн тав, өндөр настан зургаа, эрүүл мэндийн шалтгаантай найм, бага насны хүүхэдтэй 35 гэр бүл, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 109 иргэн эх орондоо ирэх юм байна.
Дээрх иргэдийг “Лион” зочид буудал болон “Багабаян” амралтын газарт тусгаарлана хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.