
Өнөөдөр гадаа 8 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 84 дахь өдөр бөгөөд он дуусахад 281 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2849.00, зарах нь 2851.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.20, зарах нь 38.80, юанийн авах ханш 437.50, зарах нь 438.50, вонын авах нь 2.54, зарах нь 2.56 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цаг: ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 16.00 цаг: ОБЕГ-аас гамшгийн аюулын үеийн зарлан мэдээллийн дохио дуугарна.
- Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа аяллыг эхлүүлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдагсдыг дурсах өдөр тохиож байна.
- 2006 онд Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал нийслэл хотод болжээ. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Эрх баригчид сөрөг хүчний тэргүүн Александер Козулин болон бусад жагсагчдыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн баривчилжээ.
- 1996 онд Европын холбооны дарга нарын зөвлөл галзуу өвчтэй үхрийн махыг хориглох шийд гаргав.
- 1979 онд АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрөв.
- 1975 онд Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудуулан амиа алджээ.
- 1918 онд Бүгд найрамдах Беларусь ард улс байгуулагдав.
- 1821 онд Грекын хувьсгалын төлөөх дайн дэгджээ.