
Зургийг: ОБЕГ цахим хуудаснаас
“Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвийнхөнд таван нэр төрлийн 12 ширхэг, 7.8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Дээрх төслийг Дорнод аймгийн Хэрлэн сумын найман баг болон Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэрэгжүүлж байна.