Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан уржигдар болж, ИЗНН-аас ирүүлсэн хоёр өргөдлийг нэгтгэн хэлэлцэх нь зөв гэж үзжээ. Тус намынхан дотроо талцаж, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэн тусдаа Онц их хурал хийн, түүнийг даргаараа сонгосон билээ. Улмаар түүний талынхны баталсан дүрэм, даргаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд өнгөрсөн сарын 9-нд хандсан юм. Тэгвэл ИЗНН-ын албан ёсны хэсэг нь Их хурлаа хийж, үндсэн дүрэмээ шинэчлэн батлаад, өнгөрсөн сарын 29-нд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байв.
ИЗНН-ын жинхэнэ дарга нь хэн болохыг удахгүй болох Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, хайныг нь хагалах аж.