Нийслэлийн Засаг даргын захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хотынгудамж, замын хөдөлгөөнд хязгаартайоролцуулж буй. Тухайлбал, 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчихыг хориглосон. Үүнийг хянаж эхэлсэннэг сарын хугацаанд 5431 зөрчил илрүүлсэн байна. Эдгээрийн 1702 нь явган зорчигчийн замаар, 697 нь насанд хүрээгүй хүүхэд жолоодсон, 1197 нь зорчигч тээвэрлэсэн, 833 нь явган хүний замаар гарахдаа “хөтөлж” яваагүй, 1002 нь зориулалтын бус газарт байрлуулсан зөрчил байжээ. Зөрчлийн улмаас 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулсан аж. Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллынүнэмлэхгүй, эрхээ хасуулсан үедээ хөдөлгөөнд оролцсон 256 зөрчил илрүүлжээ.
Харин ХЭҮК-оос Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд өчигдөр зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид “Цахилгаан дугуй, скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ огцом өсөж, эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, аюулгүй байдлын стандарт, хяналтын тогтолцоо хангалтгүй байна” хэмээжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, жолоодох нас, хурдны хязгаар, хамгаалах хэрэглээг тодорхойлж, зөрчил илрүүлэх шуурхай арга хэмжээ авч, хариуцлага тооцох хяналтын тогтолцоог боловсронгуй болгохыг салбарын сайдад зөвлөсөн байна.
Ч.Болор