УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт ямар байгаатай өчигдөр танилц лаа. Тус хорооны гишүүн Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн, УМБГын дарга, хурандаа Ө.Энхтөр, ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дар га Ж.Нямдаваа нарын албаны хү мүүс “Хүчит шонхор”, 22- ын товчоонд очиж, орон нутгаас оруулж ирж буй мал, мах ямар замаар орж ирж буйтай танилцсан юм