Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад энэ сарын 28-наас тавдугаар сарын 3-нд төрийн айлчлал хийхээр Улаанбаатараас өнөөдөр мордлоо. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Шанхай хотноо зохиогдох олон улсын “ЭКСПО”-гийн нээлтэд оролцож, Жилинь муж улс, ӨМӨЗО-нд зочлох юм байна.