Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Швейцарийн холбооны улсаас Монголд суугаа Элчин сайд Блэйз Годег өчигдөр хүлээн авч уулзлаа. Швейцарийн эдийн засгийн бодит сонирхлыг Монголд бий болгож, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа сайд Г.Занданшатар энэ үеэр илэрхийлэв.