АН-ын ҮЗХ-ны сонгууль хууль бус болсон хэмээн Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн АН-ын хорооны 20-иод гишүүн суулт зарласан. Маргаантай тойргуудын асуудлыг өчигдөр болох Хяналтын хорооны хурлаар хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Энэ нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн зохион байгуулсан үйлдэл хэмээн гишүүд нь үзэж, суултаа үргэлжлүүлэхээр болжээ.