Дээрх байгууллагууд Ерөнхий сайд болон Шадар сайдтай уулзах хүсэлтээ 4 дэх удаагаа гаргаж байгаа. Саяхан УИХ, Засгийн газарт хандан 7 зүйлийн шаардлага ирүүлээд байгаа юм.
Уулзалтад :
1. Хүүхэд хамгаалал үндэсний сүлжээний зохицуулагч Б.Мөнхжаргал
2. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Д.Баттуяа
3. Экпат-Монгол сүлжээний зохицуулагч Д.Энхтуяа
4. Хүүхдийн оролцоог дэмжих байгууллагуудын сүлжээний зохицуулагч МУЗН-Залуучуудын хөтөлбөрийн ажилтан н.Ууганбаяр
5. Хүүхдийн хэвлэл мэдээллийг байгууллагыг төлөөлж “Цох” сонины эрхлэгч Б.Тогтохжаргал
6. УИХ, Засгийн газарт хандан хүүхдийн төлөө 7 шаардлага тавьсан Татвар төлөгчдийн ҮЭ-ийн үндэсний холбооны тэргүүн, Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төвийн захирал С.Чулуунбаатар
7. Хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн
Хугацаа: 2010.04 сарын 29. 14.00 цагт Шадар сайдын өрөөнд
Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй. Та бүхэн сурвалжлах хэсгээ илгээнэ үү.