МАХН-ын дарга Н.Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлж, өнгөрсөн баасан гаригт тэрбээр суллагдсан. Суллагдсан даруйдаа шинэхэн ачдаа яаран гэртээ харьсан ч өчигдрөөс хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр боллоо. Удаан хугацаагаар хоригдож хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын бие организм эсийн түвшинд өөрчлөлт орсон гэдгийг эмч мэргэжилтн үүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоод бүх эрхтэнүүдийнх нь хэвийн үйл ажиллагаа алдагдсан байдалтай байгаа аж. Хамгийн ноцтой нь энэ байдал нь эргээд мэдрэлийн системд нь нөл өөлж гар, хөл нь татах байдлаар илрэх магадлалтай гэнэ. Ямартай ч түүнийг Монголд оношлох, эмчлэх боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гараад байгаа юм. Анх 93 кг жинтэй байсан тэрбээр турж эцэн өдгөө 50 кг хүрэхтэй үгүтэй болсон гэнэ.