Орон нутгийн удирдлагуудтай хийдэг Ерөнхий сайдын ээлжит цахим хурал өчигдөр боллоо. Энэ удаагийн хурлын онцлог нь зөвхөн Ерөнхий сайд ярьж, үүрэг өгсөнгүй, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний яам, Үйлдвэр, хөд өө аж ахуйн яамны төлөөллүүдийг байлцуулан аймгийн удирдлагуудын асуултад хариулт өгсөн юм.
Ажил хийхгүй байгаа аймгуудын мөнгийг хийж байгаад нь өг гэв
Сүхбаатар аймаг: -Орон нутгийн санх үүжилт хэзээ орж ирэх вэ? Үүнээс болоод ажил саатаад байна.
Баян-Өлгий аймаг: -Манай аймагт шүлхий гарч, нийт 1281 толгой мал хорогдсон. Тиймээс мал устгасны нөхөн төлбөрийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Мөн шүлхийн голомтод байгаа айлууд хадлан бэлтгэх боломжгүй байгаа тул өвс тэжээлээр хангах асуудал тулгарч байна.
Хөвсгөл аймаг: Манай аймагт БШУЯ-тай холбоотой хоёр асуудал байна. Улаан-Уул суманд барих 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн тендер одоо болтол зарлагдааг үй, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулааг үй байна. Цагааннуур сумын сургуулийн дотуур байрны тендер мөн зарлагдааг үй. Уг нь 2013 оны хөр өнгө оруулалтаар хийх ажлын жагсаалтад орчихсон байгаа. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ? Түүнээс гадна аймгийн дулааны станц энэ жил ашиглалтад орохгүй нь. Үүнээс болж Хөвсгөл аймагт өвөлжилт хүндэрч болзошг үй байна. Үүнд онцгой анхаарч өгөөч. Төсвийн санхүүжилт орж ирэхгүй байгаагаас зарим зам, барилгын ажил удааширч байна гэсэн гомдлыг компаниуд тавьж буй. Тиймээс бүтээн байгуулалт манай аймагт 15-30 хувьтай байна. Хэзээ санх үүжилт орж ирэх вэ?
Завхан: -Сонгино суманд эрчим хүчний 10.35 трансформатор дээр аянга бууснаас болоод сум цахилгаанг үй хоёр сар боллоо. Яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Загалтайн давааны замыг энэ сарын 8-нд засаж эхэлнэ. Манай аймаг суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангахад 14-17 мянга орчим тонн нүүрс авчирдаг юм. Замын ажилтай холбоотойгоор түлш, халаалтын зардлыг Сангийн яам урьдчилаад шийдээд өгөх боломж байна уу? Бид зам даваа хаагдахаас өмнө нүүрсээ татмаар байна. Үгүй бол 100 гаруй км тойрч, Могойн голоос нүүрс авахаас аргагүй болно.
Ховд: -Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих ажлууд удаашралтай байна. Санхүүжилтийг хэзээ өгөх вэ зэрэг асуултыг аймгийн удирдлагууд тавьсан. Орон нутгийг хөгж үүлэх сангаас наймдугаар сарын байдлаар нийт 88.3 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилсан бөг өөд одоогоор 42.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл аймгуудын дансанд байгаа гэнэ. Тиймээс “Мөнгө өгөөд байхад ажил хийхгүй дансандаа мөнгөө хадгалж байгаа аймгуудын мөнгийг ажлаа хийсэн аймгуудад нь өгч, уян хатан зохицуулалт хий” хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Баян- Өлгий аймагт гарсан шүлхийтэй тэмцэхэд Засгийн газрын зүгээс хийх ёстой ажлаа хийж, 2.1 тэрбум төгрөг шийдэж өгсөн тул одоо аймгийн Онцгой байдлын комисс, орон нутгийнхны хийх, тэмцэх ажил үлдсэн гэдгийг ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж анхааруулав.
Хаа сайгүй бүтээн байгуулалт өрн өж байгаатай холбоотойгоор барилгын ажлын зураг төсөл удаан гарч байгаагаас зарим хөрөнгө оруулалтын ажилд саад болж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөлийн УлаанУул сумын сургуулийн тендерийг энэ долоо хоногт зарлах гэж байгаа аж. Тус аймгийн дулааны станцыг барьж буй “Ану сервис” компанийнхан энэ онд багтаан ажлаа дуусгаж, галлагаанд оруулна гэдгээ амлажээ. Орон нутгийн санхүүжилт, тендерийн асуудлыг Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар хүртэл авч хэлэлцжээ. Улсын хэмжээнд 200 гаруй тэрбум төгрөгийн ажил зураг төсөлгүйгээр төсөвт сууснаас зарим хүндрэл учирч буй аж. Харин төсвийн хөрөнгийн санхүүжилт хугацаандаа графикийн дагуу олгогдож байгаа гэдгийг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хэлэв
Шинэчлэлийн Засгийн газар ахмадаа ялгаварлахгүй байх бодлого барьж буй аж. Энэ хүрээнд Ахмадын чөл өөт холбоотой гэрээ байгуулах бөгөөд тус байгууллага ахмадуудтай холбоотой ажлуудыг Засгийн газартай хамтран хийх юм байна. Тиймээс ахмад настнуудаа аль нэг намын харьяаллаар алагчлахгүй байхыг Ерөнхий сайд аймгийн удирдлагуудад онцгойлон анхааруулав.
Долоон аймагт дулааны станц барина
2014-2018 оны хөтөлбөр батлахтай холбоотойгоор улсын төсвийн төс өлд долоон аймагт дулааны станц барих саналыг тусгажээ. Үүнд Өвөрхангай, Архангай, Завхан, Дундговь, Баянхонгор, Хэнтий, Төв аймаг багтсан байна. Одоогоор дөрв өн аймгийн зураг төсөл хийгдсэн гэнэ. Тиймээс дээрх аймгуудын Засаг дарга нарыг газар олгосон гэсэн албан бичгээ яаралтай ирүүлэхийг шаардлаа. Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор нүүрсээ нөөцөлж авахыг сануулав.
Бүх аймаг, сумын салаа замыг хаягжуулна
Манай улсад замын тэмдэглэгээ огт байдаггүй гэхэд болно. Ялангуяа, хөдөө орон нутагт замын тэмдэглэгээ, хаяг байдаггүйгээс иргэд төөрч, хүйтний улиралд амиа ч алдахад хүрдэг. Тэгвэл бүх аймаг, сумын салаа замуудыг энэ онд амжуулан хаягжуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ. Ингэхдээ бүх тэмдэг, тэмдэглэгээг нэг стандартын дагуу гаргаж, хаана очиход хэдэн км явахыг тодорхой болгох гэнэ.
Аймгуудад 1000 орон сууц барина
Төрийн өмчийн орон сууцны корпорац байгуулах гэж буйгаа Засгийн газрын тэргүүн аймгуудын удирдлагуудад дуулгав. Одооноос аймаг бүр орон сууц, хаус барих чиглэлээр төлөвлөлтөө хийх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцоллоо. Ирэх жил аймгуудад 1000 орон сууц, 200 айлын хаус барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх юм байна. Аймгийн төлөвлөлтийг цоо шинээр ярьж, аймаг бүрийн цаашдын хөгжлийг тодорхойлох гэнэ. Энэ сарын сүүлч болон ирэх сарын эхээр Баянхонгор, Сайншандын шинэ замаас гадна Замын-Үүдийн цогцолборыг хүлээн авах юм байна. Түүнчлэн “Сум” төслийн хүрээнд Замын-Үүд, Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумыг тус бүр 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жишиг сум болгон шинэчилснийг ирэх сарын сүүлчээр нээх аж. Мөн аймаг бүрт Төрийн үйлчилгээний цахим машин 3-4 ширхгийг суурилуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлд байршуулсан 17 ширхэг ТҮЦ машинаар одоогийн байдлаар 10 мянга орчим иргэн 12 мянган үйлчилгээ авчээ. Тиймээс аймгийн удирдлагууд аль болох иргэдэд хүртээмжтэй байх газрыг сонгох хэрэгтэйг Ерөнхий сайд сануулав. Түүнчлэн аймгуудад шуудангийн машин хуваарилахаар болсон байна. Эдгээр шинэ мэдээллийг өгснөөр орон нутгийн удирдлагуудтай хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн цахим уулзалт өндөрлөлөө.