Хотын захиргаанаас Далан давхрын оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, гэрэлт суварга барин чандрыг дотор нь залахаар төлөвлөөд байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Далан давхрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан иргэдээс санал асуулга зохион байгуулсан байна. Санал асуулгад 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд тэдний 85 гаруй хувь нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн байна. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Нийслэлийн ИТХ-ын 2010 оны тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д энэ ажлыг хэрэгжүүлэхээр баталсан юм. Нийслэлээс санаачилж буй энэхүү төслөөр Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх аж. Уурхайг нээхээс өмнө нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргуулах хэрэгтэй АНУ-ын Баруун өмнөд эргийн судалгааны байгууллагын Уул уурхай, ураны асуудал хариуцсан захирал Паул Робинсон тэргүүтэй ОХУ, Монголын эрдэмтэд манай уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар судалгаа хийжээ. Тэд судалгааныхаа хүрээнд “Пийбоди энержи” компанийн Эрээний нүүрс, “Болд төмөр Ерөө”-гийн Төмөртэйн төмрийн хүдрийн ордод хийсэн нөхөн сэргээлттэй танилцаад АНУ, ОХУ, Монголын уул уурхайн нөхөн сэргээлтийг харьцуулсан дүгнэлтээ өчигдөр мэдээлэв. Уурхайн амыг нээхээс өмн ө нөхөн сэргээлтийн төлөвлөг өө гаргуулж авахын чухлыг Паул Робинсон хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Тэрээр “Манай улсад нөхөн сэргээлтийн төлбөрийг өмнө нь авч байж уурхайн нээх зөвшөөрлийг олгодог. Тэгээд 10 жил нөхөн сэргээлт хийлгэж, ашигласан газрыг нь өмнөх байдалд нь оруулах шаардлага тавьдаг” гэв. Тэрбээр монголчууд техникийн нөхөн сэргээлт хийгээд хэдэн төрлийн өвс тарьснаа нөхөн сэргээлт гэж ойлгодог юм байна гэж шүүмжилсэн юм. Харин ОХУ-д уул уурхайн нөхөн сэргээлт хийх тухай ойлголт бага байдаг учраас Монголын хувьд харьцангуй дэвшилттэй тал ажиглагджээ. Эрээний уурхайн нөхөн сэргээлтэд 4-5 төрлийн ургамал тарьсан ч хөрс нь эвдэрсэн байжээ. Ургамал хөрсний эвдрэлээ даган урсаж алга болох магадлалтайг тэдгээр эрдэмтэн дуулгав.