Монголын шатарчдын өдөр, “Төр Монгол” клубийн 11 жилийн ойн нэрэмжит "Төр Монгол Опен 2013" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Нээлттэй тэмцээнд нийт 128 шатарчин швейцарь системийн есөн тавилд өрсөлдсөн юм.
Дүн гарахад эрэгтэйчүүдээс ОУМ Г.Мөнхгал (Өвөрхангай), эмэгтэйчүүдээс спортын мастер С.Сарантунгалаг (Хэнтий), залуучуудаас Ү.Агьбилэг (Хан-Алтай), ахмадуудаас ФМ Ж.Лхагва (БЗД), дэд мастер Д.Сэржмядаг (Ирээдүй), 14 хүртэлх насныхнаас дэд мастер Э.Болдоо (Хан-Алтай), Н.Уранчимэг (Цэцэн нүүдэл), 10 хүртэл насныхнаас FIDE-гийн дэд мастер Э.Баасансүрэн (Хан-Алтай), О.Цэлмэг (Багануур) нар тус тус тэргүүлжээ.
Р.Манлай