Төрийн ордонд болж буй үйл явдлыг мэдээлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас 300 гаруй сэтгүүлч эрх авсан байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагын тоо өдөр ирэх бүр нэмэгдэхийн хэрээр Төрийн ордонд сэтгүүлчид багталцахаа байсан гэхэд болно.
УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь нэг дороо байрладаг учраас сэтгүүлчдэд тийш нэвтрэх нэг л төрлийн үнэмлэх олгох болсоор хэдэн жилийг үдэж байгаа юм. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас зөвхөн Парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчдэдээ тусгай үнэмлэх олгодог болгохоор төлөвлөж байгаа юм. Ингэснээр Парламентын сэтгүүлчдээ чадавхжуулах, мэргэшүүлэхэд илүү анхаарах боломжтой, тоо нь ч цэгцтэй болно гэж үзжээ.
Уг ажлыг намрын чуулган эхлэхтэй зэрэгцүүлэн хэрэгжүүлэх бололтой.