МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр Хөвсгөл аймагт “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. 90 жилийн түүхтэй уг нам сүүлийн дөрвөн ч удаагийн сонгуульд тааруухан амжилттай оролцож, УИХ-д цөөнх болоод буй. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсаны дараанаас МАН-д намаа шинэчлэх ээлжит хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа.
Шинэчлэлийг шаардагчдын хүсэлтээр Бага хурлаа хийж, Их хурлаа товлосон билээ. Их хурал болтол тэд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллахаар төлөвлөгөө гаргасан байна. Аймаг, дүүрэг бүрт “Шинэчлэлийн өргөө” барьж, иргэд, дэмжигчдээсээ намаа хэрхэн өөрчлөх талаар санал авах аж.
Одоогоор Тусгаар тогтнолын ордны гадна байрлах “Шинэчлэлийн өргөө”-нд 3800 гаруй иргэн биечлэн очиж саналаа хэлж, 2100 гаруй иргэн энэ арга хэмжээг дэмжихээ мэдэгджээ.
С.УУЛ