NBA-гийн алдарт тоглогч Коби Брайантын олон жил тогтвортой сайн тоглож буйн нууц юунд оршин вэ? Тэрбээр хэдийнэ 34 нас хүрсэн ч өндөр түвшинд тоглосоор байгаагийн гол шалтгаан бол байнгын бэлтгэл сургуулилт хэмээн сэтгүүлчид таамаглажээ. Коби өмнөх улиралд шөрмөсөө гэмтээсний улмаас улирлын төгсгөлийг өнжихөөс өөр аргагүй болсон. Тухайн үед эмч нар Кобиг ирэх улирлын дундуур л эргэн ирэх боломжтой гэж байсан боловч түүнийг улирлын нээлтийн тоглолтод гарах тухай мэдээлэл “ниссээр” байгаа юм. Ингээд та бүхэндээ Кобигийн бэлтгэлийн талаарх арван баримтыг таньд хүргье.
10.“Лондон 2012”-т оролцохын төлөө жингээ хассан нь Тэрбээр Лондонд хүч үзэхийн төлөө өвдгөндөө бага ачаалал өгөхийн тулд жингээ хасч байв. Насны эрхээр жин нэмэх болсон тэрбээр долоон кг жин хассан гэдэг. Энэ талаар Английн “Guardian” сонинд “Зун амралтгүй тоглоно гэдэг мэдээж бэрх. Тэгээд ч би урьдынх шигээ залуу биш. Тиймээс олимпийн наадамд оролцохын тулд жингээ барьж, хасах шаардлагатай болсон” өгүүлж байв.
9.Үүрээр бэлтгэлдээ Коби ахлах сургуульд байхаасаа л бэлтгэлийг яс хийдэг байжээ. Үүний нэг нотолгоо бол үүрийн таван цагт босч бэлтгэлээ эхлүүлээд орой долоон цагт тардаг байв. Ингэж сурсны үр дүнд тэрбээр лигийн шилдэг тоглогч болсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр нөөц тоглогчидтойгоо нэгийн эсрэг нэг тоглолт маш их хийдэг байсан ба өөрөө 100 ялахаас нааш санаа амардагг үй аж. Кобигийн хамгийн муу амжилт нь 100-12
8.Нэг удаагийн бэлтгэлд 400 шидэж оруулна Тэрбээр бэлтгэл бүрд 400 шидэж оруулдаг бөгөөд хэрвээ алдвал дахин эхлүүлдэг байв. Ингэж тэр тэсвэр тэвчээр суужээ.
7.Зөв хооллолт Алдарт тоглогч маань нэг удаа “ESPN”-д өөрийн зөв хооллолтын талаар ярьжээ. Тэрбээр чихэрлэг зүйлс болон пиццанаас татгалзаж эхэлсэн бөгөөд зөвхөн мах л идэхээс татгалзаж чаддаггүй байна.
6.Эрүүл мэндээ анхаар Тэр эрүүл мэндээ дээд зэргээр анхаардаг нэгэн. Тамирчин хүний гол тулгуур бол өвдөг гэдэг. Коби өдөрт гурван удаа мөстэй усанд өвдгөө амрааж байдаг гэнэ.
5.Өөрийнхөө бичлэгийг байнга үз Тэрбээр тоглолт бүрийн дараа зурагтны өмнө сууж өөрийнхөө тоглолтын бичлэгийг үздэг зуршилтай. Эндээс чи өөрийгөө илүү сайжруулах боломжтой хэмээн таньд зөвлөж байна.
4.Бэлтгэлийг бүү тасалдуул Тэрбээр улирлын тоглолтын үеэр дөрв өн цаг бэлтгэл хийдэг бол плейоффын тоглолттой үедээ ачаалаллаа нэмдэг. Мөн тэрбээр мэргэжлийн бус тамирчидтай бэлтгэл хийх дуртай байдаг бөгөөд, тэднээс шинэ хөдөлгөөн сурах магадлалтай байдаг гэж үздэг ажээ.
3.Тоглолт бүрээс шинэ хөдөлгөөн сур Энэ бол түүний зарчим. Коби анхнаасаа төгс тоглогч болж төрөөгүй байж болно. Харин цаг хугацаанд өөрийгөө хурцалсаар өнөө цагийн шилдэг тоглогч болсон түүхтэй. Нэгэн заалны тоглолт дээр тэр Диркийн нэрийн хуудас болсон араар уналттай шиддэг шидэлтийг амжилттай давтаж байсан түүхтэй.
2.Эзэн хичээвэл заяа хичээнэ Энэ бол түүнд тохирсон үг гэхэд болно. Хэрвээ түүнийг гэмтээд гурван сар тоглохгүй гэвэл битгий итгээрэй. Тэр хэзээ ч эргэж ирж болно. Коби бэртсэн ч тоглосоор байхыг хичээдэг тоглогч. Тэр зүгээр баашлаад байх дургүй нэгэн. Үүнд нэг л жишээ хэлье. 2000 оны NBA-ийн шигшээ тоглолт. Шийдвэрлэх мөчийн хоёр дахь тоглолтод Коби шагайны бэртэл авснаар гурав дахь тоглолтыг өнжихөөс өөр аргагүй болсон юм. Харин дөрөв дэх тоглолтод буцаж ирсэн бөгөөд тэр тоглолтын үндсэн цагт Шак алдааны асуудалд орж эрт талбайг орхисон ч тэрбээр нэмэлт цагт багаа тэргүүлж 28 оноо авч, “Лейкерс” хожсоноор цувралыг 3:1-ээр хожиж эхэлсэн.
1.Хурууны гэмтлээс болж шидэлтийн техникээ өөрчлөв Тэрбээр хурууны бэртэлтэй нэлээн удаан явсан билээ. Хагалгаанд орох ёстой гэсэн эмчийн шаардлагыг үл тоож, олимпийн наадамд оролцож алтан медаль хүртсэн. Тэр хурууны бэртэлтэй ч авдаг оноогоо аваад явсан нь бүхний гайхашруулдаг байлаа. Харин нууц нь саяхан тайлагдсан. Өвчтэй хуруугаа нэг их хөндөхгүйгээр шидэж сурсан төдийгүй, өөрийнхөө шидэлтийн арга барилаа өөрчилсөн нь энэ байв. Э.ТэмҮҮлэн