Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррей Маккали манай улсад албан ёсны айлчлал хийв. Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, бүс нутгийн болон олон улсын тавцанд бие биенээ дэмжин ажиллахаа энэ үеэр нотолсон. Монгол, Шинэ Зеландын харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын харилцан ойлголцол, харилцаа нэн чухал болохыг тэмдэглэж, эхний ээл жинд дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визгүй зорчуулах асуудлыг хоёр тал судлан ажиллахаар тохиролцсон юм.
Хэлэлцээний үеэр Монгол Улсад өөрийн Өргөмжит консулыг ойрын хугацаанд томилон ажиллуулахаа Шинэ Зеландын тал албан ёсоор мэдэгдлээ. Сайд Маррей Маккали хоёр орны харилцааг хөг жүүлэхэд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ чухлыг тэмдэглээд, Гадаад харил цааны сайд Л.Болдыг Шинэ Зеланд улсад айлчлахыг урив. Хэлэлцээний төгсгөлд, сайд нар Монгол, Шинэ Зеландын Гадаад харил цааны яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.
Сайд Маррей Маккали Шинэ Зеландын хөгжлийн тэтгэлгээр тус улсад боловсрол эзэмшсэн, мөн төрийн албан хаагчдад зориулсан Шинэ Зеландад англи хэлний төрөлж сөн сургалтад хамрагдсан монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Мөн өчигдөр ҮХАА-н сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай санал бодлоо хуваалцсан байна.