Оюутолгойн ордын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Оюутолгой” ХХК-ийн удирдлагад өчигдөр захидал илгээсэн байна. УИХ-аар баталсан Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д нийт хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум доллар байхаар тусгасан.
Харин Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэ ордын ТЭЗҮ-д 58 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг дагалдах обьектуудын хамт барьж байгуулахад 5.1 тэрбум долларын хөрөнгө шаардлагатай гэж албан ёсоор баталж, ТЭЗҮ-ийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл засвартайгаар хүлээн авсан. Тиймээс эрхэм гишүүн Ерөнхий сайдаас “Хөрөнгө оруулалтын нийт хэмжээг гэрээнд дөрвөн тэрбум, ТЭЗҮ-д 5.1 тэрбум доллар гэж хоёр өөрөөр тусгасны алийг нь баримтлахаа тодруулна уу” хэмээн асуужээ.
С.УУЛ