Оросын Холбооны Улсад Эх орны дайны ялалтын 65 жилийн ой болж буйтай холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 08-нд хойд хөршийг зорихоор боллоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яамны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав нарын албаны хүмүүс багтсан ба энэ үеэр албан ёсны хэлэлцээр хийхгүй, зөвхөн баярын арга хэмжээнд оролцох хөтөлбөртэй юм байна.
Б.ЭНХ-УЯНГА