Ерөнхий сайд С.Батболд “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэгч, шилдэг тоглогчдыг өчигдөр хүлээн авч уулзан, амжилттай оролцсон тамирчдад өргөмжлөл гардууллаа. Ерөнхий сайд С.Батболд заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шилдэг мэргэн буудагч Э.Зол-Эрдэнэ, шилдэг тоглогч А.Чинзориг нарт өргөмжлөл гардуулж, нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн сурагч, “Саммит” багийн 11 настай тоглогч А.Мөнх-Очирт нэрэмжт шагналаа олголоо. Ерөнхий сайдын нэрэмжит шагналтан А.Мөнх-Очир энэ зун БНУУ-д нэг сарын хугацаатай амрах эрхээр шагнуулсан юм.